GLOBAL KOR THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Филлерийн хямдрал
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Нүүрний хонхойлт болон гүн үрчлээтэй хэсгүүдэд биед сайн шингэдэг гиалуроны хүчлийн найрлагатай филлерийг тарьж, дүүргэлт хийх болон үрчлээг багасгах үйлчилгээ юм. Ихэвчлэн дух, хамар, хацар, гууны үрчлээ, нүдний доод хэсэг, эрүү зэрэгт хийснээр илүү залуу харагдах үр дүнтэй.
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт хийлгэх боломжтой - Арьсны асуудалдаа тохируулан хийлгэх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Филлерийг хэр давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Бүтээгдэхүүний үйлдвэрээс хамааран үйлчилгээ барих хугацаа өөр байдаг ба ерөнхийдөө Солонгос филлер 6-12сар, Гадаад филлер 12-18сард 1 удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрэндээ дүүргэлт хийж илүү залуухан төрхийг хүсдэг хүмүүст - Хамрын нурууг тодруулж, духаа илүү дүүргэлттэй харагдуулахыг хүсдэг хүмүүст - Мэсийн бус нэг удаагийн энгийн үйлчилгээтэйгээр үр дүн харахыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийсэн хэсэгт дарах, шахах зэрэг даралт өгөх үйлдэл хийвэл хэлбэр нь өөрчлөгдөх боломжтой.
- Үйлчилгээний дараа хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх, архи уух, саунд орох, тамхи татах зэрэгтээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсч болзошгүй бөгөөд ихэвчлэн 1–2 долоо хоногийн дараа байгалийн жамаараа арилдаг.
- Үйлчилгээ хийсэн хэсгийг хэт их үрэх, цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа дүүргэлт бага зэрэг нэмэгдэх эсвэл буурах үзэгдэл ажиглагдах нь хэвийн үзэгдэл юм.