GLOBAL KOR THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Солонгос филлер (Attiere, Neuramise)
Солонгос филлер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээний хугацаа 10~15минут - Мэдээгүйжүүлэлт Мэдээ алдуулах тос - Сорви үүсэх эсэх Үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт хийлгэх боломжтой - Арьсны асуудалдаа тохируулан хийлгэх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Товгор бөөрөнхий духтай болохыг хүсдэг хүмүүст - Нүүрний үрчлээгээ багасгаж залуу харагдахыг хүсдэг хүмүүст - Намхан хамрын нуруу, унжсан хамрын үзүүр болон монхор хамар гэх мэт асуудлаа шийдэхийг хүсдэг хүмүүст - Энгийн хялбар эмчилгээгээр зөв нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст - Баталгаатай бүтээгдэхүүн, зөв зохистой хэмжээний дагуу найдвартай эмчилгээ хийлгэхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
- Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.